
Малын тоо толгой жилээс жилд өсөж байгаа ч мал эмнэлгийн санхүүжилт нэмэгдэхгүй байна. Манай улс өнгөрөгч хавар 18 сая төл хүлээж авсан. Ийнхүү малын тоо жил ирэх тусам өсөж байгаа юм. Харин шаардлагатай вакцин, тарианы төсөв нэмэгдэхгүй байгааг Мал эмнэлэг үржлийн газрын ахлах мэргэжилтэн н.Болортуяа ярилаа.
Төрөөс малын 27 өвчнийг хариуцан эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлдэг байна. Ингэж төр өөртөө их ачаа үүрэх нь үйлчилгээ муудах, үр дүнгүй байх нөхцөл үүсгэж байгааг мэргэжилтнүүд хэлж байна. Тиймээс төр, орон нутгийн удирдлагууд, малчид хамтран малын эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлэх хэрэгтэйг онцолж байв.
Мал эмнэлгийн санхүүжилт нэмэгдэхгүй байна | ||
Үзсэн: 641 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.