
Тусгай олимп нь спортын уралдаан тэмцээнээр дамжуулж оюуны бэрхшээлтэй хүмүүст урам дэм өгөх, бие бялдрыг нь хөгжүүлэх, тэднийг жирийн хүмүүсийн адил эгэл нэгэн, эрх тэгш иргэн гэдгийг нийгэм, олон нийтэд таниулах зорилготой юм.
Тусгай олимп нь оюуны бэрхшээлтэй хүүхэд болон насанд хүрэгчдэд зориулан зуны болон өвлийн олимпыг хоёр жил тутам ээлжлэн зохион байгуулдаг онцлогтой.
1968 оны долоодугаар сарын 20-нд Чикаго хотын Парк дүүрэгт байрладаг цэргийн Кенеди сан нь Олон улсын хэмжээний анхны Тусгай олимпын зуны наадмыг зохион байгуулсан түүхтэй аж. Тус наадамд АНУ-ын 26 мужаас гадна, Канадаас 1000 гаруй тамирчин оролцсон бөгөөд тэд хөнгөн атлетик, хоккей, усан спортын төрлүүдээр өрсөлдсөн байдаг.
Тусгай олимпод оролцогчид нь наймаас дээш насны оюуны бэрхшээлтэй хэн ч байж болдог юм. Тэд ямар нэгэн хураамж төлдөггүй. Эдүгээ дэлхийн 180 гаруй оронд 226 Тусгай олимпын хөтөлбөр хэрэгжиж байна.
Мэдээний эх сурвалж: http://time.mn:81/65360
Тусгай олимпийн бүсийн хороод
Азийн бүсийн тусгай олимпийн хороод
Монголын тусгай олимпийн хороо
Мөн Тусгай олимпийн спортын бус хөтөлбөрүүд гэж байдаг. Энэ нь Манлайлагч тамирчдын хөтөлбөр, гэр бүлийг дэмжих хөтөлбөр, залуу тамирчдын хөтөлбөр, залуу дэмжигчдийн хөтөлбөр, тусгай олимпийг үүсгэн байгуулагч Кенеди Шравейрийн хөтөлбөр гэхчлэн олон арван боломжийг оюуны бэрхшээлтэй тамирчдад олгодог ажээ.
Манай улсын Тусгай олимпийн хороо 2013 оны 10 дугаар сард Монголын анхны тусгай олимпын наадмыг зохион байгуулж, тусгай олимпийн 2013, 2014 оны тэмцээнд тогтмол оролцож ирсэн байна. Энэ оны олон улсын олимпод Монголын баг хөнгөн атлетик, жүдо, ширээний теннис гэсэн төрлөөр нийт 16 тамирчнаа АНУ-ын Лос Анжелес хотноо болох Дэлхийн тусгай олимпын наадамд илгээхээр төлөвлөж байна.
АНУ-д болох тусгай олимпод манай 16 тамирчин өрсөлдөнө | ||
Үзсэн: 1690 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.