
Эрүүл мэнд, спортын яамнаас Монголын хүүхдийн спортын V их наадмын үндсэн хөтөлбөрт 100 буудалт даам, шатрын төрлийг албан ёсоор оруулжээ. Тус наадамд олимпийн төрлийн 15 спорт орсон бөгөөд сүүлийн үед Монголд эрчимтэй хөгжиж буй оюуны спортын төрлүүдийг аль болох нэмж оруулах бодлогыг салбарын яамнаас барьж байна.
Ирэх есдүгээр сарын 19-25-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах тус наадамд спортын 17 төрлөөр тамирчин хүүхдүүд аймаг, дүүргээ төлөөлөн оролцох юм.
Даам, шатрын төрлүүдийг Хүүхдийн спортын наадамд оруулжээ | ||
Үзсэн: 2584 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.