
Канадын хараазүйн эрдэмтэн, доктор Гарт Уэбб хэвийн хараатай хүний харах чадварыг гурав дахин сайжруулах төхөөрөмжийг танилцуулжээ. Уэббын баг сүүлийн найман жил судалгаа хийсний дүнд “Ocumetrics Bionic Lens” нэртэй төхөөрөмж бүтээж олон улсад патентжуулсан байна.
Тэрээр хэлэхдээ "Та гурван метрийн зайнаас цаг хэд болж байгааг харж чаддаг байсан бол одоо бараг 10 метрийн зайнаас хардаг болно” гэжээ.
“Ocumetrics Bionic Lens” төхөөрөмж нь жижигхэн товчны хэмжээтэй. Түүнийг хүний нүдэнд наймхан минутын хугацаанд ямар нэг өвдөлт, зовиургүй хагалгаа хийх замаар суулгадаг аж. Улмаар төхөөрөмж суусны дараа 10 секундын дотор өөрөө задарч тухайн хүний нүдний хараанд тохируулагддаг гэнэ. Өөрөөр хэлбэл, хэвийн хэмжээний хараатай хүний харах чадварыг гурав дахин нэмэгдүүлнэ.
Ингэснээр хүн төрөлхтөн нүдний шил, контакт линз зэргээс бүр мөсөн салах юм байна. Төхөөрөмж нь хүний нүдэнд ямар ч сөрөг нөлөөгүй, лазер хагалгааны үүсгэдэг сөрөг нөлөөллүүд тохиолддоггүй гэнэ.
Анхны Ocumetrics Bionic Lens нь 2017 онд суулгагдаж эхлэх ба зөвхөн 25-аас дээш насныханд хийгдэх гэнэ. Учир нь энэ наснаас өмнө хүний хараа бүрэн тогтворжоогүй байдаг юм байна.
Хэвийн хараатай хүний харах чадварыг гурав дахин сайжруулах төхөөрөмж бүтээжээ | ||
Үзсэн: 2291 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.