Шууд Chart

П.Давааням: Би Роберт Фридландаас 100 дахин илүү хөрөнгө оруулалтыг энэ улсад оруулсан хүн

2015-07-21 12:47:08

Өнөөгийн Төр засаг- Чингис Хааны талаар дэлхийн түвшний, нээлтийн болон Олон Улсын Заншлын хууль эрх зүйн мэдлэггүйн улмаас мухар сүсэгт хэт автагдаж, үл бүтэх хүмүүсийн аманд багтаж аливаад хоцрогдсон, явцуу, буруу хандлагатай байгааг яаралтай засахыг шаардаж байна гэсэн сэдвээр Чингис хааны Дэлхийн академийн Тэргүүн, Хунтайж П.Давааням шавь нарын хамт хэвлэлийн хурал хийлээ.  

П.Давааням өөрийг нь эсэргүүцэж, хавчин хяхаж ирсэн үе үеийн төрийн түшээд болон зарим хүмүүсийг онцлон тэмдэглэж, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг хийж байна гэж үзлээ. Энэ хүрээнд тэрбээр Ерөнхий сайд асан С.Баяр, ССАЖЯ-ны сайд асан Ц.Оюунгэрэл нарын зарим хүнийг түүх угсаатны зүйн мэдлэг мөхөс, хүн төрөлхтний соёл иргэншлийн талаар огт мэдлэггүй, хоцрогдмол гэж үзсэн. Учир нь Чингис хааны дэлхийн академи өнөөг хүртэл ажиллахдаа Монголчууд хийгээд монгол угсаатны өмнө байгуулсан гавьяаг хүндэтгэн үзээгүй, Хун тайжийн бэлгэдлийн суудлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэнэ. 

Мөн сүүлийн үед хэвлэл олон нийтээр ярьж, ард түмнийг мухар сүсэгт итгүүлээд буй А.Мөнхсаруул гэгч эмэгтэйн үйл хэргийг эрс эсэргүүцэж байгаа юм. Түүний талаар ярихдаа "Тэр эмэгтэй cудлаач гэгдэх Б.Галааридтай олон удаа уулзсан юм билээ. Харин надтай нэг ч уулзаагүй байж, үйл хэргий минь гутаан доромжилсон. А.Мөнхсаруулын ард хэн нэгэн улс төрч, ашиг сонирхолын бүлэглэл байж болзошгүй." гэлээ. 

Үргэлжлүүлэн Л.Эрдэнэбаяр гэдэг эмч А.Мөнхсаруулын талаар ярихдаа "Өөрийгөө Хунтайж гэж өргөмжилсөн П.Давааням гэж намайг гутаан доромжилсон. Энэ мэтчилэн хүн төрөлхтний соёл иргэншлийн эсрэг гэмт зүйлийг ярьж байна. Энэ асуудлыг Испанийн олон улсын шүүх хариуцдаг. Намайг доромжилж хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдэж байна” гэв.

П.Давааням "Миний улс эх орондоо оруулсан хувь нэмэр соёлын талаасаа үнэлж баршгүй их билээ. Би Роберт Фридландаас даруй 100 дахин их хөрөнгө оруулалтыг энэ улс оронд хийсэн гэж өөрийгөө үздэг. Хүн төрөлхтний соёл иргэншлийн төлөө хийж байгаа ажилд Монголын төр засаг цааргалахгүй байх хэрэгтэй. Иргэний нээсэн шинжлэх ухааны нээлтийг хүндэтгэн хүлээн зөвшөөрнө гэж Үндсэн хуульд заасан." гэв.

Түүнчлэн "Чингисийн Монголыг удирдах нь Дэлхийг удирдахтай дүйцэхүйц ажил" хэмээн онцоллоо. П.Давааням есдүгээр сарын 23-ныг хүртэл өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх хугацаа олгож байгаа бөгөөд хүлээн зөвшөөрөөгүй хүмүүстэй түүхэн хариуцлага тооцох аж.

 

 

 

Нийтэлсэн: Б.Батхолбоо

П.Давааням: Би Роберт Фридландаас 100 дахин илүү хөрөнгө оруулалтыг энэ улсад оруулсан хүн   
Үзсэн: 1346 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй