
Өвөрхангай аймаг баяр наадмаа улсын баяр наадамтай зэрэгцүүлэн зохион байгуулжээ. Тус аймгийн наадамд хүчит 256 бөх бяр хүчээ үзэн зодоглосноос аймгийн начин хоёр, харцага хоёр, заан нэг, аймгийн арслан цолтон тус тус төржээ. Арслан цолыг Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат, ОБЕГ, аврагч спорт хороо, Макс группын бөх сумын заан Б.Лхагвадорж найм даван түрүүлж хүртсэн байна.
Мөн Хархорин сумын харьяат аймгийн Харцага Бундхорол үзүүрлэж заан цолны босго алхсан бол Их шөвөгт аймгийн начин Х.Энхчулуун, сумын заан О.Бат Эрдэнэ нар 6 даван үлдэж, аймгийн харцага цолны болзол хангажээ.
Мөн Нарийнтээл сумын харьяат сумын заан Б.Мөнх-Өрнөх, Жамбал-Иш нар аймгийн начин цол хүртлээ.
Аймгийнхаа баяр наадамд 17 насандааа түрүүлсэн Б.Лхагвадорж 2012, 2013, 2014 оны улсын баяр наадмын өсвөрийн барилдаанд дараалан түрүүлсэн залуу бөх юм. Өмнө нь 1995 онд тус аймгийн наадамд одоогийн Улсын арслан Д.Ганхуяг 18 насандаа түрүүлж аймгийн арслан цол хүртэж, 2006 онд одоогийн улсын начин Сангисүрэн 19 насандаа түрүүлж, арслан цол хүртэж байжээ.
Б.Лхагвадорж 17 насандаа аймгийн арслан цолны босго алхлаа | ||
Үзсэн: 3767 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.