
Нийслэл хотын албан татвар ногдуулах, уг татварыг төсөвт төвлөрүүлэх, тайлагнахтай холбогдсон харилцааг Нийслэл хотын албан татварын хуулиар зохицуулна. Нийслэл хотын албан татвар суутгагчаас энэ хуульд заасан бараа, үйлчилгээг худалдан авч байгаа этгээд нийслэл хотын албан татвар төлөгч байхаар хуульчилсан байна.
Татвар төлөгчийн худалдан авсан ямар бараа, үйлчилгээнд нийслэл хотын албан татвар ногдуулахыг энэ хуулиас тодорхой мэдэж болно. Үүнээс гадна нийслэл хотын албан татвар тооцох үнэлгээг борлуулсан бараа, үзүүлсэн үйлчилгээний үнийн дүнд үндэслэн тооцох бөгөөд татварын хувь, хэмжээг байршил, хүн амын төвлөрлийг харгалзан, 0-1.0 хувийн хязгаарт багтаан нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батлахаар байна.
Энэ хуулийг 2015 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
Нийслэлийн албан татварыг зохицуулах хууль хэрэгжиж эхэлнэ | ||
Үзсэн: 832 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.