Шууд Chart

Булган аймгийн иргэд төрийн үйлчилгээг сайн гэж үнэллээ

2015-07-21 14:33:54

Монгол улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг Булган аймгийн Засаг дарга энэ оны эхний хагас жилийн байдлаар 82.4 хувьтай хэрэгжүүлж байна. Төрийн үйлчилгээг салбараар нь үнэлүүлэхдээ үйлчилгээний чанар хүртээмж, ажилтнуудын мэдлэг чадвар, үйлчилгээний соёл зэрэг олон асуудлаар санал асуулга авчээ.

Ажилтнуудын мэдлэг чадварыг дээшлүүлэх, эмчилгээ, оношлогооны тоног төхөөрөмжийг сайжруулах хэрэгтэй гэж санал асуулгад оролцсон олон иргэн дүгнэсэн байна. Ерөнхийдөө тус аймгийн иргэд төрийн үйлчилгээг сайн гэж үнэллээ. Булган аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ үнэлгээний тасгийн дарга М.Батжаргал ярьж байна.


Булган аймгийн иргэд төрийн үйлчилгээг сайн гэж үнэллээ  
Үзсэн: 1347 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй