Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа говь, зүүн зүгийн нутгаар түр зуурын усархаг бороо орж болзошгүй тул гэнэтийн үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2015 оны долоодугаар сарын 21-ний 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос 6-11 м/с.17 цагт 25 хэм, 20 цагт 23 хэм дулаан байна.
15 цагт Улаанбаатарт: 26 хэм дулаан, харьцангуй чийгшил 38 хувь, агаарын даралт 868 гектапаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.
2015 оны долоодугаар сарын 21-ний 21 цагаас долоодугаар сарын 22-ны 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 24-29 хэм, Увс, Ховдын нутаг, Завхан, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 32-37 хэм, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 27-32 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 8-13 хэм, бусад нутгаар 12-17 хэм, өдөртөө Орхон-Сэлэнгийн саваар 30-35 хэм, бусад нутгаар 24-29 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар, өдөртөө ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө Хэнтий, Дорнодын хойд хэсгээр 8-13 хэм, бусад нутгаар 12-17 хэм, өдөртөө бүх нутгаар 21-26 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүл багасана. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 13-15 хэм, өдөртөө 24-26 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 12-14 хэм, өдөртөө 27-29 хэм дулаан байна.
2015 оны долоодугаар сарын 23-наас долоодугаар сарын 27-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
23-нд баруун болон төвийн нутгийн хойд, зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр, 24-нд төвийн нутгийн ихэнх, зүүн зүгийн нутгийн баруун хэсгээр, 25-нд нутгийн зүүн хагаст, 26-нд баруун болон зүүн зүгийн нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 24, 25-нд зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 23-нд ихэнх нутгаар, 24-нд нутгийн өмнөд хэсгээр өдөртөө халж Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Дорнод Монголын зүүн хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 23-28 хэм, Их нууруудын хотгор болон Говийн нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 31-36 хэм, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар сэрүүснэ.
| Улаанбаатарт шөнөдөө 14 хэм дулаан | ||
| Үзсэн: 611 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.