
Увс аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ойн хүрээнд шатрын аварга шалгаруулах тэмцээн боллоо. Шатрын тэмцээнийг ахмад тамирчин шатрын шүүгч С.Лхамжав агсны нэрэмжит болгон зохион байгуулсан байна. Тэмцээнд эрэгтэй 40 шатарчин Швейцарь системээр, эмэгтэй 15 шатарчин тойргоор өрсөлдлөө.
Тэмцээний хамгийн ахмад тамирчин нь 74 настай дэд мастер Ш.Самбуудорж байсан бол хамгийн залуу нь 10 настай У.Гантогтох хүү байжээ. Шатрын тэмцээн хоёр өдөр болж дүнгээ гаргахад эрэгтэйчүүдээс дэд мастер Д.Хүрэлбаатар, М.Дэлгэрдалай, Б.Аръяа нар эхний гурван байрт шалгарлаа. Эмэгтэйчүүдээс Ж.Ундармаа алтан медаль, Ж.Алтанцэцэг мөнгөн медаль, Б.Энэрэл хүрэл медаль тус тус хүртэв.
С.Лхамжав агсны нэрэмжит шатрын АШТ боллоо | ||
Үзсэн: 907 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.