
Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутагт нэгэн хашааны гурван гэр өнгөрсөн сарын 25-нд шатаж, нүд ирмэхийн зуур гурван айл орон гэргүй үлджээ.
Тэдний нэг нь "Монголын мэдээ" сонины сэтгүүлч Б.Даваахүүгийнх байсан гэнэ. УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд “Эх нутгийн иргэд” ТББ-ынхаа нэрийн өмнөөс энэ сарын 17-нд сэтгүүлч Б.Даваахүүгийнд гэр өгчээ.
Энэ үеэр УИХ-ын дэд дарга М.Энхболд “Хэцүү бэрхийн өмнө сул дорой, уйлж гунисан байдлаар бус сэтгэлийн их хүч, чанга хатуу зоригоор өөрийгөө хурцлан зовлонг даван туулах хэрэгтэй. Элэг бүтэн байхад орон гэр, өмсөх хувцас аяндаа олдоно. Хамгийн чухал нь гэр бүл чинь эрүүл энх байгаа цагт бүх зүйл аяндаа бүтнэ. Ингээд өргөө цагаан гэр тань өнө мөнхөд аз жаргалаар дүүрэн байх болтугай” гэсэн байна.
Сэтгүүлч Б.Даваахүүд гэр бэлэглэжээ | ||
Үзсэн: 973 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.