Шууд Chart

Т.Аюурсайхан үнсээр цэцэг бордохыг зөвлөжээ

2015-07-22 11:27:09

ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан үнсээр цэцэг бордох мэргэн зөвлөгөөг нүүр номынхоо найз нарт санал болгожээ. Тэрбээр “Бид үнсээ хаана хаях вэ гэж “зовдог” бол Оросын цэцэрлэгчид үнсийг “саарал алт” гэдэг. 

Учир нь үнсэнд кальци, фосфор, кали зэрэг ургамал борддог 30 орчим төрлийн бодис байдаг. Түүнээс гадна хөрсийг сийрэгжүүлж, бүтцийг нь сайжруулна. Мөн хортон шавжаас ургамлыг хамгаалдаг. Тийм учраас мод, бут, цэцэг, хүнсний ногоо, ургамлаа бордоорой” хэмээн бичсэн байна.

Мөн тэрбээр энэ зөвлөгөөгөө өөрийн биеэр үлгэрлэн үзүүлж, лагерийн хашааныхаа  ногоон ургамлыг  хортон шавжгүй байлгах үүднээс үндэс рүү нь үнс хийж буй зургаа давхар байршуулсан нь нүүр номын найзуудынхаа талархлыг хүлээгээд байна.

Эх сурвалж: PHOTONEWS.MN


Т.Аюурсайхан үнсээр цэцэг бордохыг зөвлөжээ  
Үзсэн: 1384 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй