
Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Н.Түмэндэмбэрэлд оноосон гурван жилийн хорих ялыг Нийслэлийн давж заалдах шатны шүүх хэвээр үлдээлээ. Албан тушаалаа урвуулан ашиглаж, тендерийн мөнгийг хувьдаа завшсан түүний хэргийг анхан шатны шүүх үндэслэлтэй шийдсэн гэж үзжээ. Харин эмнэлгийн тоног төхөөрөмж хууль бусаар нийлүүлсэн гэж энэ хэрэгт холбогдсон “Лабтех” компанийн гүйцэтгэх захирал Б.Болорт холбогдох хэргийг анхан шатны шүүхэд буцаасан байна. Мөн энэ хэрэгт холбоотой Ё.Мөнхтуул нь жирэмсэн тул ялыг нь нэг жилээр хойшлуулсан шийдвэрийг Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс гаргажээ.
Н.Түмэндэмбэрэлд оноосон гурван жилийн хорих ялыг хэвээр үлдээлээ | ||
Үзсэн: 583 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.