
Замын-Үүд чөлөөт бүсэд газар эзэмшүүлэх, ашиглуулах төслийн эхний ээлжийн сонгон шалгаруулалтад 18 аж ахуйн нэгж шалгарчээ. Чөлөөт бүсийн тухай хуульд чөлөөт бүсэд газар эзэмших, ашиглах эрхийг төсөл сонгон шалгаруулах, дуудлага худалдааны аль нэг хэлбэрийг ашиглан олгохоор хуульчилсан байна. Энэ дагуу Аж үйлдвэрийн сайд болон Замын-Үүд чөлөөт бүсийн Захирагчийн тушаал шийдвэрийн дагуу тус чөлөөт бүсэд газар эзэмшүүлэх, ашиглуулах төслийн эхний ээлжийн сонгон шалгаруулалт зарлажээ. Тус чөлөөт бүсийн 58.8 га газарт агуулах, ложистик, үйлдвэр, худалдаа бизнес, үйлчилгээ амралт, шатахуун түгээгүүр болон олон улсын ажил хэргийн зориулалтаар 37 аж ахуйн нэгж 38 төсөл ирүүлжээ. Өнгөрсөн сард төслийн материалыг нээж, 18 аж ахуйн нэгж шалгарсан байна.
Замын-Үүд чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албаны мэргэжилтэн н.Амартүвшин ингэж ярилаа.
Тус чөлөөт бүсэд газар эзэмшүүлэх, ашиглуулах төслийн хоёр дахь ээлжийн сонгон шалгаруулалтын материалыг маргааш авч дуусна. Төслөөр олгох худалдаа бизнес, үйлчилгээ, амралт, үйлдвэр, агуулах, логистик, олон улсын ажил хэргийн зориулалтын газарт байгаль орчинд хоргүй үйл ажиллагаа эрхлэх, орчин үеийн стандарт шаардлага хангасан барилга байгууламж зам талбай барьж байгуулах юм.
Газар эзэмшүүлэх, ашиглуулах төслийн эхний шатанд 18 аж ахуйн нэгж шалгарчээ | ||
Үзсэн: 607 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.