Шууд Chart

Хилээр хар тамхи, мансууруулах төрлийн бодис нэвтрүүлэхийг завдсан зөрчил ихэсчээ

2015-07-22 14:33:03

Хилээр хар тамхи, мансууруулах төрлийн бодис нэвтрүүлэхийг завдсан зөрчил ихэссэн гэж Гаалийн байгууллагаас мэдээллээ. 2010 онд мансууруулах төрлийн бодис хилээр нэвтрүүлэхийг оролдсон 15 тохиолдол гарч, 75 хүн холбогдсон. Харин өнгөрөгч оны байдлаар 60 гаруй тохиолдол гарч, 134 хүн холбогджээ. 
Гаалийн ерөнхий газрын Гаалийн улсын байцаагч н.Сүхбаатар ингэж ярилаа.

Мансууруулах төрлийн бодисыг улсын хилээр оруулахаар завдах  тохиолдол өссөн шалтгааныг  иргэдийн гадагшаа зорчих урсгал нэмэгдсэн. Мөн өсвөр үеийнхэнд хар тамхи, мансууруулах төрлийн бодисын хор хөнөөлийг хангалттай танин мэдүүлээгүйтэй холбоотой гэж албаныхан үзэж байгаа юм.
 


Хилээр хар тамхи, мансууруулах төрлийн бодис нэвтрүүлэхийг завдсан зөрчил ихэсчээ  
Үзсэн: 759 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй