
Эрүүл мэндийн байгууллагууд, Онцгой байдлын харьяа гал унтраах ангиуд эрчим хүчний нөөц эх үүсгүүрийг хангаагүй зөрчил гаргасан байна. Тодруулбал, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас нэгдүгээр зэрэглэлийн хэрэглэгч байгууллагуудад цахилгаан эрчим хүчний тасралтгүй ажиллагаа, эх үүсгүүр зэрэгт шалгалт хийжээ.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын Эрчим хүчний хяналтын улсын байцаагч н.Цагаанцоож ярилаа. Түүнчлэн нэгдүгээр зэрэглэлд хамрах улсын онцгой объектүүд цахилгааны нөөц эх үүсгүүртэй болоход шаардлагатайг тогтоожээ. Хөрөнгийг яам, агентлаг холбогдох байгууллагууд гаргах шаардлагатайг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдүүлсэн байна.
Тусгай байгууллагууд эрчим хүчний нөөц эх үүсгүүрийг хангаагүй зөрчлүүд гарчээ | ||
Үзсэн: 666 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.