Шууд Chart

Боксын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний оролцогчийг сорилоор тодруулна

2013-09-05 08:30:54

Боксын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 64кг-аас  өрсөлдөх тамирчид одоогоор  тодороогүй байгаа билээ. Тус жинд  дэлхийд чансаагаараа тэргүүлж буй У.Мөнх-Эрдэнэ, 2013 оны улсын аваргаар тодорсон З.Энхзориг  нарын нэг өрсөлдөх ёстой. Иймд хоёр тамирчны хувьд бэлтгэл сайн байгаа учраас боксын холбооноос сорил хийхээр болжээ. 
Харин У.Мөнх-Эрдэнэ гавъяатын хувьд сорил хийх хугацааг тулгаж хэлсэн, оюутны наадмаас медаль аваагүй тамирчинтай тоглолт хийх шаардлагагүй хэмээн эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн билээ. Гэвч сорилын хугацааг хойшлуулж энэ сарын 20-нд зохион байгуулахаар болжээ. Хэрэв гавъяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ  энэхүү сорилд оролцохгүй бол З.Энхзоригийг шууд дэлхийн аваргад явуулах аж.

Нийтэлсэн: М.Тодбэх

Боксын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний оролцогчийг сорилоор тодруулна  
Үзсэн: 2599 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.70.47.xxx [202.70.47.xxx] 2013-09-06 10:04
Zodchihood yvaarai munkhuu amijlt
202.179.20.xxx [202.179.20.xxx] 2013-09-05 15:38
nudiishdeee zaind ni orj baigaad
182.160.40.xxx [182.160.40.xxx] 2013-09-05 13:45
Bolj bn Enhzorigtoo amjilt husii demjij yavdag shu
124.158.124.xxx [124.158.124.xxx] 2013-09-05 11:19
Munkhuu yunaasaa aisiin bee nudeed uguuch naad enkhzorigoo

Бидэнтэй нэгдээрэй