Шууд Chart

Ашиг сонирхлын зөрчилтэй байцаагчийг ажлаас чөлөөлөв

2015-07-28 14:35:46

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, улсын Ерөнхий байцаагч Ш.Раднаасэд тушаал гарган Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Д.Амаржаргалын улсын байцаагчийн эрхийг өнөөдрөөс цуцлалаа.

Ингэхдээ Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэг, “Мэргэжлийн хяналтын улсын (ахлах)байцаагчийн эрх олгох, түдгэлзүүлэх, сэргээх, бууруулах, цуцлах журам”-ын 1.2, 5.5, 5.4, Засгийн газрын 2012 оны 38 дугаар тогтоолыг үндэслэсэн байна.

Холбогдох хууль тогтоомжид зааснаар нийтийн албанд томилогдохоор нэр дэвшигчдийн “Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг”-ийг томилох эрх бүхий байгууллага нь Авлигатай тэмцэх газарт хянуулах үүрэгтэй байдаг.
Д.Амаржаргал нь тухайн албан тушаалыг эрхлэхэд “илт ашиг сонирхлын зөрчил үүснэ” гэж Авлигатай тэмцэх газраас дүгнэн нийтэд зарласан нэр бүхий 21 хүний нэг байжээ.
 


Ашиг сонирхлын зөрчилтэй байцаагчийг ажлаас чөлөөлөв   
Үзсэн: 1103 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй