Малчид, ард иргэдийн анхааралд: Шөнөдөө нутгийн зүүн хагаст, өдөртөө зүүн зүгийн нутгаар бороошиж, сэрүүсэхийг анхааруулж байна.
2015 оны наймдугаар сарын 01-ны 21 цагаас наймдугаар сарын 02-ний 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Баян-Өлгий, Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 20-25 хэм, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бороо, өдөртөө зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 19-24 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Бороо, зарим газраар их бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө бүх нутгаар 13-18 хэм, өдөртөө сэрүүсч нутгийн баруун хэсгээр 20-25 хэм, зүүн хэсгээр 17-22 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө түр зуурын бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 12-14 хэм , өдөртөө 23-25 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө үүлэрхэг, бороо орно. Өдөртөө үүл багасна, бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 9-11 хэм, өдөртөө 21-23 хэм дулаан байна.
2015 оны наймдугаар сарын 01-нээс наймдугаар сарын 05-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
3,4-нд нутгийн хойд хэсгээр, 5,6-нд зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 3,4-нд зарим газраар секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. Ихэнх хунацаанд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 17-22 хэм, Их нууруудын хотгор болон Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байна.
| Улаанбаатарт шөнөдөө 11 хэм дулаан | ||
| Үзсэн: 821 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.