
Дэлхийд ухаалаг гар утас, харилцаа холбооны бусад шийдлүүдээрээ алдартай "Samsung" өөрийн шинэ бүтээл болох "Samsung Gear" смарт бугуйн цаг гаргаснаа өнөөдөр албан ёсоор зарлалаа. Берлин хотноо болсон технологи танилцуулах арга хэмжээнд оролцсон "Samsung" компанийн гүйцэтгэх захирал J.K. Shin "Samsung Gear" бүтээгдэхүүнээ танилцуулж, 299 доллараар зарагдах смарт бугуйн цагийг 09 сарын 25-аас эхлэн дэлхийн 140 оронд борлуулж эхлэх болсон тухай мэдэгджээ. Харин АНУ болон Япон улсуудын зах зээлд 10 сараас нааш худалдаалагдахгүй юм байна.
"Samsung Gear" смарт бугуйн цагийг хэрэглэгчдэд танилцууллаа | ||
Үзсэн: 2686 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.