Шууд Chart

Эртний судар, эд өлгийн зүйлийг хил давуулах гэж байжээ

2015-08-04 15:30:27

БНХАУ-ын ӨМӨЗО-ны иргэн Ц.Ёндон гэгч 21 Дарь эх болон  Нархажидын гар бичмэл зэрэг 30 орчим эртний судар, мөнгөн савхтай хийжүү хээгээр чимэглэсэн хэт хутга, цаа бугын эврээр хийсэн гар хийцийн хутгыг хууль бусаар хил давуулахыг завдсан байна. Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны байцаагч Б.Бат-Эрдэнэ өнгөрөгч долоодугаар сарын 31-ний өдөр олон улсын галт тэргэнд  шалгалт хийж байх явцдаа үүнийг илрүүлж эртний судар, эд өлгийн зүйлс алдагдахаас сэргийлж чадлаа.

Ц.Ёндон нь гар тээшиндээ мөн XIX зууны үеийн сунадаг гуулин дурангаас гадна мөнгөөр бүрсэн модон тагш, оюу, шүрэн шигтгээтэй эртний мөнгөн бугуйвч, чулуун сийлбэр бар, уран шувууны үүр, байгалийн чулуу авч явж байжээ. Түүнийг Замын-Үүд сум дахь тагнуулын байгууллага саатуулан шалгаж байна.
 


Эртний судар, эд өлгийн зүйлийг хил давуулах гэж байжээ  
Үзсэн: 863 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй