Шууд Chart

Сургалтын төлбөрөө нэмж буй сургуульд нөлөөлөх боломжгүй гэв

2015-08-10 12:45:02

Их, дээд сургуулиудын сургалтын төлбөрт хуулийн дагуу нөлөөлөх боломжгүй гэж салбарын сайд мэдэгдлээ. Тодруулбал, МУИС-ийн Удирдах зөвлөл хуралдаж энэ хичээлийн жил 2-5-р курсийнхээ сургалтын төлбөрийг инфляцийн өсөлттэй уялдуулан 12 хувиар, 1-р курсын оюутнуудын төлбөрийг мэргэжлээс нь хамаарч 30-40 хувиар нэмсэн байна. Түүнчлэн Хөдөө аж ахуйн их сургууль 1-р курсийн оюутны сургалтын төлбөрийг 25 орчим хувиар, бусад курсийг 15 хувиар нэмэх шийдвэрийг Удирдах зөвлөлийн хурлаараа шийдвэрлэсэн байна. Энэ мэтчилэн төрийн болон хувийн их, дээд сургуулиуд төлбөрөө нэмжээ. Харин сургалтын төлбөрөө нэмсэн сургуулиудад хуулийн дагуу нөлөөлөх боломжгүйг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр ярилаа.

 


Сургалтын төлбөрөө нэмж буй сургуульд нөлөөлөх боломжгүй гэв  
Үзсэн: 686 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй