
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил удааширч байгааг иргэд шүүмжиллээ. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 13,14-р хорооны нутаг дэвсгэрт иргэд газраа чөлөөлсөн. Гэвч ажил урагшлахгүй байгаа учраас оршин суугч иргэд зарим аж ахуйн нэгжийг хурдан ажлаа эхлэхийг шаардаж байна.
Баянзүрх дүүргийн 13,14-р хороонд Бүрд, Моннис, Цагаанхуаран зэрэг компаниуд дахин төлөвлөлтийг хийж байгаа юм. Цагаанхуаран компани тус дүүргийн 14-р хороонд 700 гаруй айлын орон сууцыг ашиглалтанд оруулсан бол Бүрд компани ажлаа эхлээгүй байгаа юм байна.
Дахин төлөвлөлтийн ажил удааширч байна гэв | ||
Үзсэн: 1048 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.