Шууд Chart

Манай улсад нийт 510 прокурор ажиллаж байна

2015-08-10 15:41:35

Энэ онд прокурорын газрын түүхт 85 жилийн ой тохиож байгаа юм. Энэ хүрээнд Прокурорын байгууллагын үе үеийн түүх дурсгалыг иргэд олон нийтэд таниулах зорилгоор “Алдрын танхим” байгуулснаа өнөөдөр нээлээ. Танхимд тус байгууллагын түүхэн хөгжилтэй холбоотой түүх дурсгалын олон баримт бичиг, техник хэрэгслийг байрлуулсан гэж УЕПГ-ын Тамгын газрын дарга Ц.Арвинбуудай ярилаа. 

Дашрамд өгүүлэхэд, одоогоос 85 жилийн өмнө 13 аймагт 64 прокурор үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна. Харин өдгөө прокурорын 34 нэгжид 510 прокурор ажиллаж байна.

Манай улсад нийт 510 прокурор ажиллаж байна  
Үзсэн: 1164 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй