
Дундговь аймгийн ИТХ-ын төлөөлөгчийн санаачилга, тус аймгийн Сайнцагаан сумын “Сум хөгжүүлэх сан”-ийн санхүүжилтээр Дундговь аймгийн хүүхэд, залуучууд зориулалтын хөлбөмбөгийн талбайтай боллоо. Тодруулбал,10 мянга гаруй хүн амтай энэ Сайнцагаан сум нь нийт хоёр цогцолбор сургууль, таван бүрэн дунд сургуультай бөгөөд түүний нэг болох "Эрдмийн далай" цогцолбор сургуулийн хөл бөмбөгийн талбайн ажлыг орон нутгийн хөгжлийн сангийн нийт 190.5 сая төгрөгөөр "Гурван дэлгэр" ХХК, "Хай Тех" ХХК гүйцэтгэж 2015 оны долоодугаар сарын 24-ний өдөр ашиглалтад хүлээлгэн өгчээ.
Тэгвэл энэхүү хөлбөмбөгийн талбайн нээлтийн “OPEN CUP-2015” тэмцээн энэ сарын 15-нд болох юм байна. Тэмцээнийг Дундговь аймгийн Залуучуудын холбоо, Монголын ардчилсан Залуучуудын холбоо, “Залуучуудын эерэг хөдөлгөөн” ТББ, Эрдмийн далай цогцолбор сургууль хамтран зохион байгуулахаар болжээ. “OPEN CUP-2015” тэмцээн нь тус аймагт болж байгаа анхны тэмцээн бөгөөд хөлбөмбөгийн спортыг залуучуудын дунд хөгжүүлэх, өрсөлдөөн бий болгох тоглолтын ур чадварыг дээшлүүлэх, залуусаа нийтийн биеийн тамир, xөлбөмбөгийн спортоор xичээллэх сонирхлыг нэмэгдүүлэх зорилготой аж.
Тэмцээнд 18-аас дээш насны тамирчид оролцох бөгөөд тойргоор тоглож, эхний хоёр байранд орсон багууд дараагийн шатанд шалгарч цаашид олимпийн системээр үргэлжилжлэх юм байна. Уг талбай нь орон нутагт байгуулсан цөөн тооны талбайн нэг болж байгаа бөгөөд, хөл бөмбөгийн спортыг хөгжүүлэх, дэлгэрүүлэн сурталчлах, иргэд залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд үнэтэй хөрөнгө оруулалт болж байна.
Дундговийн залуус зориулалтын хөлбөмбөгийн талбайтай боллоо | ||
Үзсэн: 1239 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.