Шууд Chart

Энэтхэг улсын Бакери группын захирал Паван Анил Бакери: Хамгийн том баялаг бол шинэ санаа

2015-08-11 11:59:49

Энэтхэг улсын Бакери группын захирал, Монголын CMS группын хувьцаа эзэмшигч Паван Анил Бакерийн "Инноваци болон Энтерпренёршип" Үндэстнийг бүтээх нь лекцийг Монголын Залуучуудын Холбооны Инновацийн байнгын хороо амжилттай зохион байгууллаа. Лекцэнд шинэ мэдлэг, бүтээлч санаагаар оюунаа цэнэглэх гэсэн 200 орчим залуус оролцсон бөгөөд тэдний ажил, амьдралдаа хэрэг болохоор тун сонирхолтой лекц болсон юм.

Энэтхэг улсын Бакери группын захирал Паван Анил Бакери “ Мөнгөний үнэ цэнээр бүгдийг битгий хар. Өөртөө л сэтгэл хангалуун үлдэхээр бүгдийг хий” гэдгийг онцлоод “Бид нэг дэлхийд амьдарч байгаа. Дэлхий дахин ч бидэнд нээлттэй байна. Тиймээс залуус та бүхэн алдахаас айлгүйгээр шинэ зүйлсийг эхлүүл. Хамгийн том баялаг бол шинэ санаа байдаг” хэмээн захилаа.

Уг лекц цааш үргэлжлэхдээ зөвлөгөө авсан халуун дулаан яриа болон өрнөж, түүнээс асуулт асуусан залуучуудад бүгдэд нь дэлгэрэнгүй хариулт өгсөн бөгөөд залуус ч сэтгэл хангалуун байлаа. Монголын Залуучуудын Холбооны Инновацийн байнгын хороо цаашидаа ч эерэг сэтгэлгээний өөрчлөлтийг хийхийн төлөө нөлөө бүхий эрхмүүдийг залуустайгаа уулзуулж, туршлагаас нь хуваалцсан сонирхолтой лекцүүдийг үргэлжлүүлэн зохион байгуулах аж.


Энэтхэг улсын Бакери группын захирал Паван Анил Бакери: Хамгийн том баялаг бол шинэ санаа  
Үзсэн: 1608 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй