Шууд Chart

МЗХ наймдугаар сарыг “Залуу насандаа сайхан амьдаръя” уриатайгаар эхлүүллээ

2015-08-12 12:32:23

Монголын Залуучуудын Холбоо 2015 оныг залуусаа “Бүтээе” уриан дор хариуцлагатай, хошуучлагч, залуу хүн бүр баян болохын төлөө зорилтыг дэвшүүлэн сар бүрийг өөрийн нэршилтэй болгож үйл ажиллагаагаа чиглүүлэн зохион байгуулж байгаа билээ. Тэгвэл энэ  наймдугаар сарыг “Залуу насандаа сайхан амьдаръя” уриатайгаар  “Залуу” сар болгон зарлалаа.

“Залуу” сар болгож буй нь залуучуудын нийгмийн идэвхийг сайжруулах, тэдний дуу хоолойг сонсож, орон нутгийн залуучуудад хүрч ажиллах, мөн залуучуудын байгууллагуудыг чадавхжуулах зорилготой аж.

Уг сарын хүрээнд “Залуучуудын бүсийн чуулган”-ууд зохион байгуулж орон нутаг дах залуусынхаа дуу хоолойг сонсох, “All operations-2015” өдөрлөг, “Хөдөлмөр зуучлал” хэлэлцүүлэг, “Залуучууд судлал” эрдэм шинжилгээний бага хурал зэрэг олон үйл ажиллагааг зохион байгуулах юм байна.


МЗХ наймдугаар сарыг “Залуу насандаа сайхан амьдаръя” уриатайгаар эхлүүллээ  
Үзсэн: 1632 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй