Шууд Chart

Нислэгүүд хойшлогджээ

2015-08-13 13:07:10

Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж улс хоорондын болоод орон нутгийн хэд хэдэн нислэг хойшлогджээ. Хойшилсон нислэгүүдийг хугацаанаас нь хоёр цагийн дараагаар нисгэх төлөвлөгөөтэй байна. Тухайлбал, өнөөдөр өглөө нислэг үйлдэх байсан Истанбул, Эрээн, Даланзадгадын нислэг хойшлогдсон байгаа бөгөөд эх сурвалжийн хэлснээр Истамбулын нислэг 11:00 цаг хүртэл хойшилжээ.

Мөн Улаанбаатараас гарах орон нутгийн хоёр нислэг саатсан бол орон нутгаас Улаанбаатар руу ирэх гурван нислэг саатаж, хөөрөх хугацаагаа хойшлуулсан мэдээлэл байна.


Нислэгүүд хойшлогджээ  
Үзсэн: 612 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй