
Эрчимжсэн мал аж ахуй эрхэлдэг аймаг орон нутаг зүүн бүсээс хадлан бэлтгэхээр ажилдаа орсон талаар салбар яамнаас мэдээлж байна. Энэ жил манай улсад 50 сая гаруй мал өвөлжих тооцоо бий. Өмнөх жилүүдэд хадлан бэлтгэдэг байсан Төв, Сэлэнгэ, Булган аймгийн нутгаар гандуу байна. Тиймээс нийслэл болон эрчимжсэн мал аж ахуй голлон эрхэлдэг бүс нутгийн малчид, орон нутгийн удирдлагууд Сүхбаатар, Дорнод аймгаас хадлан бэлтгэх ажилдаа орсон байна.
Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 1.4 сая тонн өвс, 150 мянган тонн тэжээл бэлдэх шаардлагатай. Үүнд улсын төсвөөс 10.7 тэрбум төгрөг зарцуулахаар болсон. Энэ жил тарианы болц муу байгаатай холбоотойгоор ногоон тэжээл болгож боох ажлыг зохион байгуулна. Ингэснээр тариаланчид үйлдвэрлэлийн зардалаа нөхөх, малчид чанартай тэжээл нөөцлөх боломжтойг салбарын яамнаас онцолж байна. Энэ талаар Хүнс хөдөө аж ахуйн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Ганибалын ярихыг сонсоё.
Өвөлжилтийн бэлтгэлд 1.4 сая тонн өвс бэлтгэх шаардлагатай | ||
Үзсэн: 995 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.