Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Федерико зодог тайлснаа мэдэгдэв

2015-08-14 11:21:43
Error loading player: No playable sources found

Италийн Сери А лигийн Рома багийн хамгаалагч Федерико Бальдзаретти хөлбөмбөгөөс зодог тайлж байгаагаа зарлаж, пүүзээ хананд өлгөхөөр болсон байна. Жигүүрийн хагас хамгаалагч тэрээр сүүлийн хоёр жил ташааны бэртлээс болж, талбайд гарч чадалгүй, ийнхүү 33 насандаа зодог тайлах шийдвэр гаргасан байна.

Федерико Бальдзаретти хоёр жилийн өмнө шигшээ багаасаа зодог тайлснаа мэдэгдэж байлаа. Зодог тайлсны дараа Федерико Бальдзаретти Ромагийн менежментийн албанд ажиллахаар болоод байгаа гэнэ. "Торино" багийн хүүхдийн академийн бүтээгдэхүүн Федерико Бальдзаретти оргил үедээ Италийн Ювентус, Фиорентина, Палермо багуудад хүчин зүтгэж явсан юм.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Федерико зодог тайлснаа мэдэгдэв  
Үзсэн: 1061 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй