
Хүний амь авран хамгаалсан цагдаагийн албан хаагчыг Хууль зүйн сайд Д.Дорлигжав өнөөдөр шагналаа. Энэ сарын гурванд том оврын автомашин жолоочгүйгээр зам уруудан өнхөрч бусдад хохирол учруулж болзошгүй үед Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эргүүгийн цагдаа Энхтүвшин, Гантулга нар аюулгүй болгосон. Ажил үүргээ гүйцэтгэх үедээ ийнхүү хүний амь нас, эрүүл мэнд хохирохоос хамгаалсан эдгээр албан хаагчид Хууль зүйн сайд шагнал гардууллаа.
Хүний амь авран хамгаалсан цагдаагийн албан хаагчыг шагналаа | ||
Үзсэн: 662 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.