
Улсын төсвийн хөрөнгөөр 40 барилга, орон нутгийн төсвөөр гурав, концессийн гэрээгээр нэг, буцалтгүй тусламжаар нэг гээд нийтдээ 46 цэцэрлэг, 12 сургууль энэ хичээлийн жилд ашиглалтад орохоор төлөвлөгджээ.
Эдгээр цэцэрлэгээс хотын 6 дүүргийн огт цэцэрлэггүй 20 хороог шинээр цэцэрлэгтэй болгохоор ажиллаж байгаа юм байна. Салбарын яамны мэдээлж байгаагаар есдүгээр сарын 1 гэхэд 5-6 сургууль, 10 гаруй цэцэрлэгийн барилгын ажил дуусч хүүхдүүдээ хүлээн авах юм байна.
Шинэ хичээлийн жил эхлэхтэй холбогдуулан, Монгол гуравдугаар сургуулийн барилгын ажил дуусч шинэ байрандаа хүүхдүүдээ хүлээн авах юм байна. Мөн 11-р сургуулийн барилгын ажил энэ ондоо багтаж ашиглалтад орох юм байна. Энэ талаар Боловсрол соёл, шинжлэх ухааны яамны Сургуулийн өмнөх, бага боловсролын хэлтсийн дарга н.Гантулга ярилаа.
Энэ намар улсын хэмжээнд 46 цэцэрлэг, 12 сургууль ашиглалтад орно | ||
Үзсэн: 873 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.