
Төрийн өмчийн их дээд сургуулиуд сургалтын төлбөрөө 30-40 хувиар нэмсэн. Харин оюутнууд үүнийг эсэргүүцэж, төлбөрийн нэмэгдлийг эсэргүүцэх хөдөлгөөн өрнүүлж эхэллээ.
Тухайлбал, МУИС л гэхэд сургалтын төлбөрөө 30 хувиар нэмсэн. Энэ нь оюутан залуус болон эцэг эхчүүдийн амьжиргаанд хүндээр тусч байна. Хамгийн гол нь төлбөрийг ингэж нэмэх нь үндэслэлгүй гэж оюутнууд хэллээ. МУИС-ийн оюутан н.Азжаргалын ярихыг сонсоё.
Энэ хөдөлгөөнд МУИС болон ШУТИС, МУБИС, ХААИС-ийн оюутан залуус нэгдсэн. Тэд төлбөрийн нэмэгдлийг инфляцийн түвшинтэй уялдуулж, 10 хувь болгон бууруулах ёстой гэдгийг онцолж байна.
Сургалтын төлбөрийн нэмэгдлийг оюутнууд эсэргүүцлээ | ||
Үзсэн: 815 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.