
Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баянбуурал багийн “Цагаан эрэг” гэдэг газраас малчин Л энэ сарын 15-ны өдрийн 16:00 цагийн орчим мориндоо яваад сураггүй болжээ. Энэ тухай мэдээллийг 16-ны өдрийн 22:00 цагт тус сумын удирдлага хүлээн авсан байна. Тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан 18 хүн, 1 автомашин, 6 мотоцикльтойгоор эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 17-ны өдрийн 19:00 цагийн орчим тус багийн “Улаан эрэг” гэдэг газраас осгож нас барсан байдалтай олсон болохыг ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газар мэдээллээ.
Мориндоо явах гэж гараад осгож нас баржээ | ||
Үзсэн: 586 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.