Шууд Chart

“Залуусын өдөр”-өөр зорилтот бүлэгт чиглэсэн хүмүүнлэгийн үйл ажиллагаа зохион байгуулна

2015-08-19 10:28:16

Монголын Залуучуудын Холбооноос жил бүрийн наймдугаар сарын 25–ны өдрийг “Монголын Залуусын Өдөр” болгон тэмдэглэдэг билээ. Уг өдөр нь Монголын залуучуудын анхны байгууллага “Бошгыг халах залуучуудын эвлэл” нэртэйгээр байгуулагдсан түүхэн өдөр юм. Олон улсын залуучуудын өдөр наймдугаар сарын 12-нд тохиодог бол 2003 оноос Монгол Улсад наймдугаар сарын 25-ны өдрийг Монголын Залуучуудын өдөр болгон тэмдэглэх болсон юм.

 Энэ жилийн Залуусын өдрөөр зорилтот бүлэгт чиглэсэн хүмүүнлэгийн үйл ажиллагааг зохион байгуулж, залуус нийгэмдээ дуу хоолой болж тухайн бүлэгт залуусын дэмжлэг туслалцааг үзүүлэх юм. Тодруулбал, амьдралын боломжгүй сурагч дүү нартаа хичээлийн хэрэглэлийг бэлтгэж туслах “Хариу нэхээгүй тус”, Цусны төвтэй хамтран цус хандивлах “Хандивлах тус”, Залуусын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих “Амьдралын тус” аяныг орон даяар өргөн цар хүрээтэй зохион байгуулах юм байна. Ийнхүү залуус энэ өдрийг баяр цэнгүүн гэж хүлээж авахаас илүүтэй залуучууд зорилгоо тодорхойлдог, алдаа оноогоо дүгнэж, тодорхой асуудал хөнддөг, нэгдэж сайн санааны үйлс  бүтээдэг өдөр болгохыг зорьж байгаа аж.

Монголын Залуучуудын Холбоо нь 2015 оныг “ЗАЛУУСАА БҮТЭЭЕ !” уриан дор бодлого үйл ажиллагаагаа тодорхойлж, хамтын ажиллагаагаа бүх түвшинд өргөжүүлэн бэхжүүлэх, нийгэм соёл, олон нийтэд залуучуудын санал санаачилга, идэвхи, оролцоог нэмэгдүүлэх зорилготой ажиллаж байна.


“Залуусын өдөр”-өөр зорилтот бүлэгт чиглэсэн хүмүүнлэгийн үйл ажиллагаа зохион байгуулна  
Үзсэн: 1495 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй