
Оюутнууд сургалтын төлбөрийн нэмэгдлээс болж сургуулиа хаяхад хүрээд байна гэж Монголын оюутны холбооноос мэдэгдлээ. Учир нь төрийн их, дээд сургуулиудын төлбөр 45 хүртэлх хувиар нэмэх шийдвэрийг Удирдах зөвлөлүүд нь гаргасан. Иймээс МОХ-ноос их, дээд сургуулиуд төлбөр нэмсэн шалтгаан, мөн юунд зарцуулдаг талаарх дэлгэрэнгүй мэдээллийг оюутан, эцэг эхчүүдэд тайлагнахыг шаардлаа.
МОХ-ны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга н.Батжаргал ярилаа. Хамгийн гол нь энэ хичээлийн жилд төрийн албан хаагчийн цалин нэмэгдээгүй, цахилгаан дулааны үнэ их, дээд сургуулиудын сургалтын төлбөрт нөлөөлөхүйц хэмжээнд өөрчлөлт ороогүй, элсэлтийн хэмжээ багассан тул хичээлийн байр, дотуур байр өргөтгөх, шинээр барих шаардлагагүй тул сургалтын төлбөрийг нэмэх бодит үндэслэлгүй гэж үзэж байна. Цаашид Удирдах зөвлөлүүд шийдтэй хариу өгөхгүй бол жагсана гэдгээ ч мэдэгдлээ.
Оюутнууд төлбөрийн нэмэгдлээс болж сургуулиа хаяхад хүрээд байна гэв | ||
Үзсэн: 1600 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.