
УИХ-ын ээлжит бус чуулганаар баталсан Өршөөл үзүүлэх тухай хуульд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс тавьсан хоригийг хүлээн авах нь зүйтэй гэж Иргэний Зориг Ногоон Нам үзэж байна. Энэ талаар мэдэгдэл гаргаснаа тус намын төлөөллүүд өнөөдөр нийтэд мэдээллээ.
Улс төрийн ийм шийдвэр гаргасны учир нь ИЗНН 15 жилийн туршид авилга, хээл хахуулийн эсрэг тодорхой бодлоготой явж тод дуугарч, Авилгын эсрэг Монгол Улсын хуулийг санаачлан батлуулсан улс төрийн хүчин тул энэхүү үзэл баримтлалдаа үнэнч байж, нийгмийн шударга ёсны төлөө нийгмийн баялгийг хумслан хөлжигчдийн эсрэг тууштай тэмцэхээ илэрхийлж байна гэлээ. ИЗНН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, нарийн бичгийн дарга н.Базар ярьж байна.
Түүнчлэн тус намаас УИХ дахь эмэгтэй гишүүдэд хандан уриалга гаргаснаа энэ үеэр дуулгасан. Тодруулбал, Өршөөлийн хуулийн талаар Ерөнхийлөгчийн хоригийг УИХ-аар хэлэлцэхэд эмэгтэй гишүүд идэвхитэй байж, дэмжиж ажиллахыг тэд уриаллаа.
Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээн авах нь зүйтэй гэв | ||
Үзсэн: 1050 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.