
“Хүүхдийн тэнгэр сан”-гаас хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг 24 цагийн цэцэрлэгт хамруулах төсөл боловсруулсан байна. Тус цэцэрлэгт хүүхдэд тохирсон зориулалтын тоног төхөөрөмж бүхий чийрэгжүүлэлтийн кабинет болон хүмүүжих хүүхдүүдийн онцлогт нийцсэн эмчилгээний кабинетүүд байгуулах юм.
Цэцэрлэгийг байгуулахад хоёр тэрбум төгрөг шаардлагатай. Иймээс хандив цуглуулж байна гэж “Хүүхдийн тэнгэр сан”-гийн гүйцэтгэх захирал н.Төртогтох ярилаа.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тээвэрлэхэд зориулсан 3 автобус үйлчилгээнд явуулахаар төлөвлөжээ. Хамгийн гол нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн оношийг эрт тогтоож нийгмийн харилцаанд оруулж эмчилсэнээр зарим хүүхэд эрүүл болох боломжтой гэж үздэг байна.
Гачууртад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн цэцэрлэг байгуулна | ||
Үзсэн: 1336 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.