Шууд Chart

300 гаруй нийгмийн ажилтныг сургалтад хамруулж байна

2015-08-20 13:46:01

Нийгэмд сайн дурыханы үйл ажиллагааг идэвхтэй өрнүүлэх, тэдний тусламжийг зорилтот бүлэгт хүргэхэд Нийгмийн халамжийн ажилтануудын үүрэг оролцоо хамгийн чухал гэдгийг албаныхан хэлж байна. 

Тодруулбал, 2014 оны сүүлийн улиралд гэхэд Нийгмийн халамжийн сайн дурын ажилтанууд нийслэлийн 9 дүүргийн иргэдэд нийт 8 сая төгрөгийн эд материалын болон сэтгэл зүйн туслалцаа үзүүлсэн.

Тиймээс энэ жилээс эхлэн үйл ажиллагаагаа өргөжүүлж нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийг хамарсан сайн дурын үйл ажиллагаа явуулахаар төлөвлөсөн. Өнөөдөр энэ ажиллагааг гардан явуулах 300 гаруй нийгмийн ажилтаныг сургалтанд хамруулж байна гэж Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газрын, газрын дарга н.Лхагвасүрэн ярилаа.


300 гаруй нийгмийн ажилтныг сургалтад хамруулж байна   
Үзсэн: 703 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй