
МХЕГ-ын дэд дарга Б.Бат-Эрдэнэ Японы цөмийн энергийн агентлагийн Хүний нөөцийн хөгжлийн төвийн ерөнхий менежер, ахлах судлаач ноён Акихидэ Хидака тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Монгол Улсын цөмийн энергийн салбарын хүний нөөцийг хөгжүүлэх асуудал, хамтын ажиллагааны талаар ярилцаж, сургагч багш бэлтгэх хөтөлбөртэй танилцав.
Дэд дарга Б.Бат-Эрдэнэ Европын холбооноос хэрэгжүүлж буй “Монгол Улсын Стандартыг тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх төсөл”-ийн удирдагч Де Пау Хенк-г хүлээн авч уулзлаа. Төслийн хүрээнд мэргэжлийн хяналтын улсын байцаагчдыг чадавхижуулах, сургалтад хамруулах, судалгаа хийх зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөсөн бөгөөд 2015 он дуустал хийгдэх ажлын нарийвчилсан төлөвлөгөө, 2016 оны төлөвлөгөөг хэлэлцлээ.
Цөмийн энергийн салбарын хүний нөөцийг хөгжүүлнэ | ||
Үзсэн: 815 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.