Шууд Chart

Долоон эмэгтэй тутмын нэг нь өрх толгойлж байна

2015-08-21 14:07:06

15 мянган эмэгтэйн дунд хийсэн судалгаагаар долоон эмэгтэй тутмын нэг нь өрх толгойлж байна гэсэн дүн гарчээ. 

"Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбоо" өнгөрсөн жил “Эмэгтэйчүүдийн амьдралын чанарыг тодорхойлох” судалгааг орон даяар явуулсан юм. Судалгаагаар эдийн засгийн байдлаас шалтгаалан эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, нийгмийн байдал гурван жилийн дотор 3 дахин доройтсон  гэсэн дүн гарсан байна.

Энэ дүнг өнөөдөр тус холбооныхон “Төвийн бүсийн эмэгтэйчүүдийн удирдах ажилтны зөвлөлгөөн”-д танилцууллаа. Та бүхэн "Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбоо"-ны Ерөнхийлөгч н.Цогзолмаагийн ярианд анхаарлаа хандуулна уу.  

Төвийн бүсийн удирдах ажилтны зөвлөлгөөнд 250 гаруй төлөөлөл оролцож эмэгтэйчүүдийн амьдралын чанарыг сайжруулах чиглэлээр хийх ажил, гарах гарцын талаар санал солилцсон юм.


Долоон эмэгтэй тутмын нэг нь өрх толгойлж байна   
Үзсэн: 701 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй