Шууд Chart

МУИС, АШУҮИС-ийг төлбөрөө бууруулахыг үүрэгдлээ

2015-08-21 17:22:56

МУИС, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургууль сургалтын төлбөрөө 20-40 хувиар нэмээд байгаа. Тэгвэл  төлбөрөө 10 хувиар бууруулахыг БСШУ-ны сайд Л.Гантөмөр үүрэг болголоо.

Дээд боловсролын тухай хуулиар бол салбарын сайд сургалтын төлбөрт шууд нөлөөлөх боломжгүй. Гэхдээ эцэг, эх олон нийтээс төлбөрийг бууруулж өгөөч гэсэн хүсэлт их ирж байгаатай холбогдуулан ийм үүрэг өгчээ. Төлбөрийг бууруулахдаа аль нэг хөрөнгө оруулалтаа зогсоох зэргээр тэвчиж болох зардлаа танахыг үүрэгдсэн байна.

Одоогийн байдлаар МУИС-ийн Хууль зүйн сургууль, Бизнесийн сургууль, Олон улсын харилцааны сургууль нэгдүгээр курсын оюутны төлбөрийг  30-40 хувь, 2-4 дүгээр курсын төлбөрийг 12 хувиар нэмээд байгаа юм. Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн хувьд нэгдүгээр курсын оюутны төлбөр  20-30 хувиар, 2-оос дээш курсын төлбөрийг 11 хувиар нэмсэн. Аль хөрөнгө оруулалтаа зогсоож, ямар зардлаа тэвчиж төлбөрийн хувиа буулгах вэ гэдэг эцсийн шийдвэрийг сургуулиудын Удирдах зөвлөл гаргах юм байна.


МУИС, АШУҮИС-ийг төлбөрөө бууруулахыг үүрэгдлээ   
Үзсэн: 1342 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.179.29.xxx [202.179.29.xxx] 2015-08-25 13:18
төлбөр нэмээд сургалтын чанарт өөрчлөлт орохгүй байгаа нь шудрага биш байна. орчлон сургууль бол өөр хэрэг тэнд зөвхөн бололцоотой айлийн хүүхдүүд сурдаг тийм болохоор энэ 2-ийг харьцуулж болохгүй л дээ
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2015-08-21 19:23
дэээд боловсрол дэндүү хямдхан байна. Тийм учраас чадах чадахгүй бүхэн шаваад хэдэн багш нар нь ачааллаа даахгүй туйлдаж гүйцлээ. Орчлон сургуулийн 1-р ангийн хүүхдийн сургалтын төлбөртэй тэнцүү болгох хэрэгтэй

Бидэнтэй нэгдээрэй