
Манай улсын хүний эрх хамгаалагчдад ажил үүргээ гүйцэтгэхэд нь олон саад бэрхшээл тулгардаг байна. Мөн зарим тохиолдолд ажил үүргээ гүйцэтгэж яваад аюул, заналхийлэлд өртөх тохиолдол цөөнгүй гарсан байна. Энэ нь Монгол Улсын үндсэн хууль эрх зүйн орчинд хүний эрх хамгаалагчдын эрх, үүргийг хүлээн зөвшөөрсөн, тэднийг хамгаалахад чиглэсэн зүйл заалт байдаггүйтэй холбоотой гэж тэдний төлөөлөл тайлбарлалааа. “Иргэний Аляанс” төвийн тэргүүн Ж.Занаа ярьж байна.
Тиймээс хүний эрх хамгаалагчид “Хүний эрх хөгжлийн төлөөх Азийн форум”-тай хамтран хүний эрх хамгаалагчдын үндэсний зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Энэхүү зөвлөгөөнөөр Монгол Улсад хүний эрх хамгаалагчдын эсрэг аюул заналхийллийг бууруулахад чиглэсэн хамтын ажиллагаа, зохицуулалтыг бий болгох талаар зөвлөлдөж байгаа юм.
Хүний эрх хамгаалагчид аюул, заналхийлэлд өртөж байна | ||
Үзсэн: 703 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.