Шууд Chart

Улаанбаатарт 24 хэм дулаан

2015-08-23 13:51:15

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар өдөртөө халуун байна.

2015 оны наймдугаар сарын 23-ны 09 цагаас 21 цаг хүртэл:   Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн баруун хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн уулсаар секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 21-26 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүсийн өмнөд хэсэг, Орхон-Сэгэнгийн саваар 28-33 хэм, бусад нутгаар 25-30 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр 27-29 хэм дулаан байна.

Өглөө 13 цагт Улаанбаатарт: Улаанбаатарт: 24 хэм дулаан, харьцангуй чийг 52 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.


 

 


Улаанбаатарт 24 хэм дулаан  
Үзсэн: 710 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй