
Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нар сургууль, цэцэрлэгт хоолны хордлого, халдварт өвчин гарахаас сэргийлж хяналт тавьж байна.
Манай улсын 17 аймгийн 157 сум тахлын голомттой. Энэ он гарсаар хоёр хүн тарваган тахлаар өвчилж Ховд аймагт 14 настай хүү нас барсан. Өвөрхангай, Ховд, Баян-Өлгий, Төв аймагт голомт идэвхижсэн бол Завхан аймгийн Эрдэнэхайрхан, Говь-Алтай аймгийн Эрдэнэ, Чандмань суманд шинэ өсгөвөр илрээд байна. Тахлыг нийслэл хотод нэвтрүүлэхгүйн тулд Мэргэжлийн хяналт, онцгой, цагдаагийн байгууллага хамтран долоон цэгт хяналт тавьж байгаа. Дээрх цэгүүдэд гэнэтийн шалгалт хийн тарваганы 22 тулам илрүүлсний 17-г зүүн, тавыг нь баруун аймгуудаас оруулахыг завдсан байна. Иймээс тарваган тахал болон малын гоц халдварт бусад өвчний эсрэг тавих хяналт шалгалтаа чангатгахыг МХЕГ-ын дэд дарга Ю.Галсан аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын удирдлага, ажилтнуудтай цахим хурал хийхдээ үүрэг болголоо.
БНХАУ-ын Тяньжин хотод химийн бодистой агуулах дэлбэрч цианит натри зэрэг хорт бодис алдагдаж агаар, хөрс бохирдсон. Тухайн нутгаас манай улс руу ачаатай чингэлэг орж ирэх үед шинжилгээтэй хяналт хийх, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах тухай Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс орон нутгийн удирдлага, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах, улсын нөөцөд авах улаан буудайны чанарт анхаарах зэргийг чиглэл болгосон байна.
Хордлого гарахаас урьдчилан сэргийлж байна | ||
Үзсэн: 787 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.