
Ерөнхий сайд С.Батболд ОХУ-ын Воронеж мужийн амбан захирагч бөгөөд Монгол Улстай худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудал эрхэлсэн ОХУ-ын Ерөнхийлөгчийн тусгай үүрэг гүйцэтгэгч төлөөлөгч А.В.Гордеевийг өчигдөр хүлээн авч уулзав.
Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа 2009 онд ихээхэн үр дүнтэй байсныг Ерөнхий сайд С.Батболд тэмдэглээд ОХУ-ын Ерөнхийлөгч Д.А.Медведев, Засгийн газрын дарга В.В.Путин болон бусад өндөр албан тушаалтан Монгол Улсад айлчилсныг онцоллоо. Монгол Улс ОХУ-тай харилцах харилцаандаа цаг ямагт тэргүүлэх ач холбогдол өгдөг бөгөөд харилцаа, хамтын ажиллагааны шинэ зорилтуудыг хэрэгжүүлэхийн төлөө чармайлт гарган ажиллаж байна гэв.
Воронеж мужийн амбан захирагч А.В.Гордеев ОХУ-ын Засгийн газрын дарга В.В.Путины мэндчилгээг Ерөнхий сайдад уламжлаад харилцаа, хамтын ажиллагаа улам өргөжин хөгжиж байгааг тэмдэглэв. ОХУ цаашид төмөр зам, цөмийн эрчим хүч, уран, санхүүгийн салбар дахь харилцаандаа ач холбогдол өгч байгаа бөгөөд энэ чиглэлээр хийж буй болон хийх ажил багагүй байна гэв. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд амбан захирагчтай санал нэг байгаагаа илэрхийлж, хамтын ажиллагаа харилцан ашигтай, үр дүнтэй байх нь чухал гэв хэмээн Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
Ерөнхий сайд амбан захирагчийг хүлээн авч уулзлаа | ||
Үзсэн: 1776 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.