Шууд Chart

Катарын Батлан хамгаалахын сайд Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхав

2015-08-26 10:18:26

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Катар Улсын Батлан хамгаалахын сайд Хамад Бин Али Аль Аттияг хүлээн авч уулзлаа.Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Батлан хамгаалахын сайд Хамад Бин Али Аль Аттия тэргүүтэй төлөөлөгчдөд Монголд албан ёсны айлчлал хийж буйд баяртай байгаагаа илэрхийлж, тавтай морилохыг хүслээ. Батлан хамгаалахын сайд Хамад Бин Али Аль Аттиягийн энэхүү айлчлал хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаанд томоохон түлхэц болно гэж найдаж буйгаа Ерөнхийлөгч илэрхийлэв.  Тэрбээр Монгол, Катар  хоёр улс 1998 онд дипломат харилцаа тогтоосноос хойш улс төрийн найрсаг сайн харилцаа хөгжүүлж байгаа бөгөөд хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол, Катарын харилцаа эрчимтэй хөгжиж байгаагийн дотор Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа идэвхитэй хөгжиж байгааг тэмдэглэв. Түүнчлэн, хоёр талын хамтарсан цэргийн сургуулилтыг уламжлал болгон зохион байгуулж, цэргийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллаж байгааг онцлон дурдлаа. Катарын Батлан хамгаалахын сайд Хамад Бин Али Аль Аттия Монгол Улсын Ерөнхийлөгчид цаг заваа гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд Катар Улсын Эрхэм дээд Эмирийн мэндчилгээг уламжиллаа. Тэрбээр хоёр улсын батлан хамгаалахын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгө оруулах, энэ салбарт Монголын боловсон хүчнийг Катарт сургах талаар ажиллаж байгаа тухайгаа дурдлаа.
 
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Катар Улсын Эрхэм дээд Эмирт чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлээд Катарын Батлан хамгаалахын сайд Хамад Бин Али Аль Аттиягийн Монголд хийж буй айлчлалд амжилт хүслээ. 
 

Катарын Батлан хамгаалахын сайд Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхав  
Үзсэн: 1083 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.18.40.xxx [103.9.89.xxx] 2015-08-26 15:46
naiz nuhud gehed iluudehgui shuu gadnii nairsag hariltsaa bidend yaltachgui chuhal shuu

Бидэнтэй нэгдээрэй