
Нийслэл хотын албан татварын тухай хуулийг 10 дугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжүүлнэ. Ингэснээр нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа зочид буудал, амралтын газар, ресторан, баарны орлогоос нэг хүртэлх хувийн албан татвар авахаар болж байна.
Мөн худалдан авсан бүх төрлийн согтууруулах ундаа, тамхинд хотын албан татвар ногдуулна. Ирэх сарын НИТХ-аар энэ асуудлыг хэлэлцэж татварын хувийг шийдвэрлэх юм. Ингэснээр архи, тамхины хэрэглээ багасна гэж албаныхан үзэж байгаа юм. Мөн татварт хамрагдах иргэн, аж ахуйн нэгжүүдийг нэгдсэн бүртгэлд хамруулах ажил дуусах шатандаа байна гэж Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Батаа хэллээ.
Нийслэл хотын татвараас жилд 240 гаруй тэрбум төгрөгийн орлого олох боломжтой байсныг 10 дахин багасгаж 24 тэрбум төгрөгийн татвар хураахаар төлөвлөжээ.
Нийслэл хотын албан татварын тухай хуулийг 10 дугаар сарын 1-нээс хэрэгжүүлнэ | ||
Үзсэн: 624 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.