
Уул уурхайн яамнаас алт олборлогч 16 аж ахуйн нэгжийн санхүүгийн дэмжлэг авах хүсэлтийг хүлээж авсан байна. Засгийн газраас эдийн засгийн хүндрэлээс гарахын тулд “Алт худалдан авах урьдчилсан санхүүжилтийн тухай” тогтоол гаргасан. Энэ тогтоолоор алт олборлогч аж ахуйн нэгжүүдийн эргэлтийн хөрөнгөд шаардагдах 256 тэрбум хүртэлх төгрөгийг арилжааны банкуудаар дамжуулан олгохоор болсон. Ингэхдээ алт олборлогч аж ахуйн нэгжүүдийн хүсэлтийг үндэслэн нийт санхүүжилтийн 50 хүртэл хувьд Засгийн газраас өрийн баталгаа гаргаж өгөх юм. Тэгвэл энэ ажлын хэрэгжилтийн талаар Уул уурхайн сайд Р.Жигжид ингэж ярилаа.
Энэ тухай өнөөдөр болсон “Ил тод уул уурхай” хэвлэлийн хурлын үеэр онцолсон. Мөн энэ үеэр манай улсын метан хийн анхны туршилтын үйлдвэр, хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ажлын тухай зэрэг олон асуудлаар мэдээлэл хийлээ. Дэлгэрэнгүй мэдээллийг өнөөдөр 18:00 цагийн "Тусгал" мэдээллийн хөтөлбөрөөс хүлээн авч сонсоорой.
Алт олборлогч 16 аж ахуйн нэгжийн санхүүгийн дэмжлэг авах хүсэлтийг хүлээн авчээ | ||
Үзсэн: 755 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.