
Улсын онцгой комисс өнөөдөр хуралдаж, өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, цаг агаарын төлөв байдлын мэдээлэлтэй танилцлаа. Өнөөдрийн байдлаар манай улсад 70 орчим сая мал намаржиж байна. Үүнээс дотоодын хэрэгцээ, экспортлох махны хэмжээг хасаад 50 сая гаруй мал өвөлжиж, хаваржих тооцоог салбарын яамнаас гаргажээ. Засгийн газраас өгсөн үүрэг даалгаврын дагуу энэ намар нийт өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 1.4 сая тонн өвс, 150 мянган тонн тэжээл бэлдэх шаардлагатай. Байгалийн хадлан бэлдэх, хүчит тэжээл нөөцлөх ажлын явцын талаар Хүнс, хөдөө аж ахуйн яамны Газрын дарга Ц.Болорчулууны мэдээллийг сонсоно уу.
Өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбоотой Хөгжлийн банкнаас гаргах эргэлтийн хөрөнгө удаашралтай байгааг Хүнс, хөдөө аж ахуйн яамнынхан хэлсэн юм. Харин Ус цаг уур, орчны шинжилгээ судалгаа мэдээллийн хүрээлэнгээс хийсэн судалгаагаар нийт бэлчээрийн 40 орчим хувьд бэлчээрийн даац хэтэрсэн байна. Тиймээс энэ газруудад нутаглаж байгаа малчид отор нүүдэл хийх шаардлагатайг Улсын онцгой комисст танилцууллаа. Цаг агаарын ирэх сарын төлөвөөр ихэнх нутгаар хур тунадас орж, сэрүүсэхийг анхааруулж байна. Энэ талаарх дэлгэрэнгүйг өнөөдөр 18:00 цагт “Тусгал” мэдээллийн хөтөлбөрөөр сонсоорой.
Тавин сая гаруй мал өвөлжиж, хаваржих тооцоог салбарын яамнаас гаргажээ | ||
Үзсэн: 772 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.